НүүрОлон улсын мэдээХятад улс далайн ёроолыг 6 км өрөмдөж, урьд өмнө хүрэх боломжгүй байсан...

Хятад улс далайн ёроолыг 6 км өрөмдөж, урьд өмнө хүрэх боломжгүй байсан ордуудад хүрч чаджээ

Хятадын газрын тос олборлогчид саяхныг хүртэл хүрэхэд бараг боломжгүй байсан ашигт малтмалын ордуудад хүрч чадлаа. Өрөмдлөгийг шууд далайд буюу галт уулын гаралтай зузаан чулуулгийн давхаргыг нэвтлэн хийсэн бөгөөд энэ нь маш өндөр үр ашигтай болж таарчээ. Энэ тухай “Reuters” агентлаг мэдээллээ.

Төрийн өмчит Хятадын үндэсний офшор газрын тосны корпорацын (CNOOC) мэдээлснээр, өрөмдлөгийг Хятадын зүүн хойд эргийн орчимд орших жижиг дотоод тэнгис болох Бохайн буланд 5,000 гаруй метрийн гүнд хийсэн байна. Тус бүс нутагт тус улсын хамгийн том газрын тосны ордууд хэдийнэ төвлөрсөн байдаг юм.

Уг цооног нь булангийн төв хэсэгт буюу тус бүс нутгийн хамгийн том, нүүрсустөрөгчөөр хамгийн баялаг Божун хотгорын ойролцоо байрлаж байгаа аж. Өрөмдөгчид 120 гаруй метр зузаан байгалийн хийн давхаргатай таарсан бөгөөд цооногийн эцсийн гүн 5,770 метрт хүрчээ. Туршилтын явцад уг цооногоос хоногт 800,000 орчим шоо метр байгалийн хий болон бага хэмжээний газрын тос гарсан байна. “CNOOC”-ийн зүгээс үүнийг далайн ёроолын хэт гүн дэх галт уулын чулуулаг дотроос байгалийн хий хайх шинэ хэтийн төлөвийг нээж байна гэж үзжээ.

Ийнхүү Бээжин бусад орноос хамаарах хамаарлаа багасгахын тулд эрчим хүчний бие даасан байдлаа бэхжүүлэхийг зорьж байна. Хятад улс хоногт 4.3 сая орчим баррель газрын тос олборлож, энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгчдийн тоонд ордог ч дотоодын нөөц нь хүрэлцдэггүй тул дэлхийн хамгийн том газрын тос импортлогч орон хэвээр байгаа юм.

“CNOOC”-оос тайлбарласнаар ийм гүн дэх геологийн тогтоц туйлын нарийн төвөгтэй байдаг тул ордын байршлыг урьдчилан таамаглахад амаргүй аж. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тус компани гүний усны гурван хэмжээст сейсмик хайгуулын технологи болон зузаан чулуулгийн гүнд орших эртний тогтоц болох “далд толгод”-оос орд хайх аргачлалыг бие даан боловсруулжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд