НүүрШоу бизнесТом Харди Фрэнки Пулитцер нэрээр анхны рэп цомгоо гаргалаа

Том Харди Фрэнки Пулитцер нэрээр анхны рэп цомгоо гаргалаа

Британийн жүжигчин Том Харди Фрэнки Пулитцер хэмээх тайзны нэрээр анхны рэп цомгоо гаргалаа. “Czarface Meets Frankie Pulitzer” нэртэй уг цомог 15 дуутай бөгөөд хип-хоп хамтлаг Czarface-тай хамтран бүтээжээ.

Цомгийн ажилд мөн Busta Rhymes, Method Man, EL-P нар оролцсон байна. Харди дууныхаа үгэнд Шекспир, Marvel, Мартин Скорсезегийн кинонууд болон Стивен Кингийн бүтээлүүдээс олон эшлэл, санаа ашиглажээ.

“Grim-Visaged War” дуунд жүжигчин Уильям Шекспирийн “Ричард III” жүжгийн хэсгээс уншдаг. Ингэхдээ тэрээр 2012 оны “Харанхуйн хүлэг баатар эргэн ирсэн нь” кинонд бүтээсэн Бэйн дүрийнхээ хоолойг ашигласан байна.

“Raw Forever” дуундаа Харди мөн киноны дүр, бүтээлүүдээс эш татжээ. Тухайлбал, зарим мөр нь Мартин Скорсезегийн 1999 оны “Bringing Out the Dead” кинотой холбоотой.

Мөн уг дуунд Харди Виллем Дефо болон түүний 2002 оны “Хүн аалз” кинонд бүтээсэн Ногоон Гоблин дүрийг дурдсан байна. Marvel-тэй холбоотой өөр нэг эшлэл нь Доктор Дум дүртэй холбоотой аж.

“Mad Technology” дуунд Харди Стивен Кингийн бүтээлүүдийг хэд хэдэн удаа дурджээ. Тухайлбал, “Cujo” роман болон Кэти Бейтсийн тоглосон 1990 оны “Misery” киног нэрлэсэн байна.

Харди болон Czarface-ийн хамтын ажиллагаа үнэндээ хэдэн жилийн өмнөөс эхэлжээ. 2021 онд тус хамтлаг өөрийгөө Фрэнки Пулитцер гэж танилцуулдаг нууцлаг рэппертэй хамтран уран бүтээл гаргаж эхэлсэн байна.

Үүний дараа сонсогчдын дунд уг нэрийн ард Том Харди байж магадгүй гэсэн таамаг гарчээ. Харин одоо жүжигчин энэ нэрээрээ анхны бүрэн хэмжээний цомгоо албан ёсоор гаргасан байна.

Хардигийн хувьд энэ нь хөгжмийн салбар дахь анхны туршлага биш юм. Тэр алдартай жүжигчин болохоосоо өмнө рэп хөгжим сонирхож, уран бүтээл хийдэг байсан бөгөөд түүний эртний бичлэгүүд интернетэд хэд хэдэн удаа тархаж байжээ. Гэсэн ч “Czarface Meets Frankie Pulitzer” нь энэ тайзны нэрээр гаргасан түүний анхны албан ёсны цомог боллоо.

Эх сурвалж: Deadline.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд