CS2-ийн Монголын The MongolZ багийн дасгалжуулагч maaRaa ойрын хоёр том тэмцээн болох BLAST Bounty Season 2 болон Esports World Cup 2026-д биечлэн оролцож чадахгүй болжээ.
Энэ талаар байгууллага X сошиал хуудсаараа дамжуулан албан ёсоор мэдэгдсэн байна.
“The MongolZ-ийн дасгалжуулагч maaRaa BLAST Bounty S2 болон EWC 2026-д оролцох боломжгүй ч багтайгаа онлайнаар холбоотой байж, дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлнэ” гэж мэдэгдэлд дурджээ.
maaRaa өмнө нь ч плей-оффын тоглолтуудыг өнжиж байв
36 настай дасгалжуулагч энэ оны эхээр мөн Pro League-ийн плей-офф болон BLAST Open Rotterdam тэмцээнийг өнжиж байсан юм.
Гэсэн ч Монголын хайртай баг The MongolZ 1xBet Монголын тогтмол дэмжлэгтэйгээр BLAST Bounty Season 2 болон Esports World Cup 2026-д өрсөлдөхөө үргэлжлүүлнэ.
