НүүрНийгэмСэтгүүлч, оюутнуудад хамаарах визийн шинэ журмын хэрэгжилтийг зогсоолоо

Сэтгүүлч, оюутнуудад хамаарах визийн шинэ журмын хэрэгжилтийг зогсоолоо

АНУ-д зорчих гадаадын сэтгүүлч, оюутан болон солилцооны хөтөлбөрийн оролцогчдод хамаарах визийн шинэ зохицуулалтын хэрэгжилтийг Массачусетс мужийн Холбооны тойргийн шүүх түр хугацаагаар зогсоолоо. Шүүхийн маргаан бүрэн шийдэгдэж дуусах хүртэл уг журмыг хүчин төгөлдөр мөрдүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Энэ асуудлаар 600 орчим коллеж, их сургуулийг эгнээндээ нэгтгэсэн “The Presidents Alliance on Higher Education and Immigration” ашгийн бус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Дээд боловсрол болон цагаачлалын чиглэлээр ажилладаг тус байгууллага нэхэмжлэгчээр оролцож байгаа бол АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам хариуцагчаар татагдсан байна.

Шүүгч Деннис Сэйлор шийдвэртээ “Нэхэмжлэгчдийн гаргасан хүсэлтийг эцсийн журам хүчин төгөлдөр болох өдрийг хойшлуулах тухай хэсэгт нь хангаж байна” гэж тэмдэглэжээ. Ингэснээр маргаантай зохицуулалт шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнө хэрэгжих боломжгүй болж байна.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам гадаадын сэтгүүлч, оюутан болон солилцооны хөтөлбөрөөр ирэх хүмүүсийн виз, оршин суух хугацаатай холбоотой журамд өөрчлөлт оруулахаа долоодугаар сард зарласан юм. Төлөвлөсөн шинэчлэлээр эдгээр ангиллын виз эзэмшигчдийн АНУ-д байх хугацааг 240 хоногоор хязгаарлах бөгөөд БНХАУ-ын иргэдийн хувьд дээд хугацааг 90 хоног болгох санал тусгагдсан байжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд