НүүрОлон улсын мэдээНҮБ хүүхдийн ба эрт гэрлэлттэй тэмцэх Олон улсын өдрийг бий болголоо

НҮБ хүүхдийн ба эрт гэрлэлттэй тэмцэх Олон улсын өдрийг бий болголоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүүхдийн, эрт болон албадан гэрлэлтийг халах Олон улсын өдрийг бий болголоо. Энэхүү өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 27-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон талаар “Africanews” суваг мэдээлэв.

Уг тогтоолыг 9 дүгээр сарын 4-ний өдөр санал нэгтэйгээр баталсан байна. Сьерра-Леон улс уг санаачилгыг гаргаж, Кени, Руанда, Танзани, Уганда зэрэг 60 гаруй улс орон хамтран зохиогчоор оролцжээ.

Тогтоолд улс орнуудыг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, эрт болон албадан гэрлэлтийн хохирогчдод тусламж үзүүлэх, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг уриалсан байна. Мөн охидын боловсрол эзэмших боломжийг өргөжүүлэх, энэхүү практикийг арилгах үндэсний стратеги боловсруулахыг зөвлөжээ.

“Олон улсын өдөр өөрөө хүүхдийн гэрлэлтийг шууд зогсоож чадахгүй. Гэвч улс төрийн анхаарал, чанга хууль, үр дүнтэй байгууллагууд, боловсрол болон хамгийн гол нь тууштай улс төрийн зориг үүнийг хийж чадна” хэмээн тогтоолын төслийг танилцуулсан Сьерра-Леоны тэргүүн хатагтай Фатима Маада Био мэдэгдэв.

Статистик ба Тогтвортой хөгжлийн зорилт

НҮБ-ын Хүүхдийн сангийн (UNICEF) мэдээлснээр жил бүр 18 насанд хүрээгүй 12 сая орчим охин гэрлэдэг байна. Өдгөө амьдарч буй эмэгтэйчүүд болон охидын 650 сая орчим нь хүүхэд наснадаа гэрлэжээ.

Хүүхдийн, эрт ба албадан гэрлэлтийг халж зогсоох явдал нь НҮБ-аас 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэгд багтаж байгаа юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд