НүүрБоловсролМонгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь нийтлэгдлээ

Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь нийтлэгдлээ

2025 оны Монгол хэл бичгийн шалгалт улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан шалгуулагчдын суудлын хуваарь гарсан бөгөөд eyesh.eec.mn цахим хуудсаар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авах боломжтой юм.

Энэ жилээс эхлэн 10, 11 дүгээр ангийн сурагчид уг шалгалтад хамрагдах боломж бүрдсэн бөгөөд 400 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд элсэлтийн ерөнхий шалгалтын хүрээнд дахин шалгалт өгөх шаардлагагүй. Харин оноондоо сэтгэл хангалуун бус байгаа тохиолдолд дахин шалгалтад орж, оноогоо ахиулах боломжтой.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд