НүүрОлон улсын мэдээХятадад тархи нь үхэжсэн өвчтөнд гахайн хоёр эрхтнийг анх удаа шилжүүлэн суулгажээ

Хятадад тархи нь үхэжсэн өвчтөнд гахайн хоёр эрхтнийг анх удаа шилжүүлэн суулгажээ

Хятадын эрдэмтдийн баг тархины үхжилтэд орсон өвчтөнд гахайн бөөр болон элгийг анх удаа амжилттай шилжүүлэн суулгалао. Энэ нь амьтнаас хүнд нэг дор хэд хэдэн эрхтэн зэрэг шилжүүлэн суулгасан дэлхийн анхны тохиолдол болж байна. Энэ талаар South China Morning Post хэвлэл мэдээллээ.

Уг хагалгааг Гуансигийн Анагаах ухааны их сургуулийн харьяа хоёрдугаар эмнэлгийн эрдэмтэд хийжээ. Шилжүүлэн суулгасан эрхтнүүд өдгөө 53 настай эрэгтэйн биед бараг таван хоногийн турш хэвийн ажилласан бөгөөд үүний дараа өвчтөний ар гэрийнхний хүсэлтээр судалгааг зогсоосон байна.

Анагаах ухааны шинэ туршилт

Эрдэмтдийн үзэж байгаагаар, энэхүү хагалгаа нь гахайн бүтэн элэг болон хоёр бөөрийг хүнд ортотопик буюу хэвийн байрлалд нь шилжүүлэн суулгах бүрэн боломжтойг баталж байгаа аж.

Өмнө нь эмч нар амьтнаас хүнд зөвхөн нэг эрхтэн суулгах туршилт хийдэг байсан. Учир нь хэд хэдэн эрхтнийг зэрэг суулгахад хүний бие махбод тэдгээрийг хүлээж авахгүй гадуурхах болон амь насанд аюултай хүндрэл үүсэх эрсдэл маш өндөр байдаг байна.

Судлаачид энэ чиглэлээр цаашид илүү нарийвчилсан судалгаа хийх шаардлагатайг нэмж дурджээ. Тэд ирээдүйд тархи нь үхэжсэн өвчтөнүүдэд дахин хэд хэдэн удаа эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийхээр төлөвлөж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд