HomeОлон улсын мэдээЕвропын хамгийн өндөр настай арслан Жито 27 насандаа таалал төгсжээ

Европын хамгийн өндөр настай арслан Жито 27 насандаа таалал төгсжээ

Европ дахь ижил төрөлтнүүд дундаа хамгийн өндөр настайд тооцогдож байсан Жито нэртэй арслан 27 насандаа амьсгал хураажээ. Энэ тухай Францын Сен-Мартен-ла-Плен суурингийн “Тонга Терре д’Аккей” амьтан хамгааллын нийгэмлэгээс BFMTV сувагт мэдээлсэн байна.

Уг арслан анх циркийн газраас туйлдаж ядарсан байдалтай олдож, тус төвд ирж байжээ. Нийгэмлэгийнхний ярьснаар, Житог 2012 онд өөр нэгэн арслан болох Йендигийн хамт асрамждаа авч байсан бөгөөд тухайн үед хоёр махчин амьтан хоёулаа “хэт туранхай, ядарсан” байдалтай байсан гэнэ. Житогийн хамтрагч Йенди 2016 онд үхсэн бол дараа нь хамт байлгахаар авчирсан Принцесса нэртэй эм арслан ч мөн удалгүй хорвоог орхисон байна.

Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч бөгөөд малын эмч Жан-Кристоф Жерарын хэлснээр, Жито хүмүүсээс маш их айдаг байжээ. Тэрээр гартаа мод барьсан хүн хармагцаа сандран тэвдэх эсвэл догшин авир гаргадаг байсан нь өмнө нь зүй бусаар харьцаж байсны илрэл байж болох юм. Арслангийн бие дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл сайн байсан ч гэнэт хоол унднаас гарч, хөдөлж чадахаа байсан тул малын эмч нар түүнийг зовлонгүйгээр унтуулах (эвтанази) шийдвэр гаргасан байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд