Орхон аймгийн Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан 2026 оны долдугаар сарын 24-ний өдөр эхэлнэ. Энэхүү түүхэн ойн барилдаан өндөр бай шагналтайгаас гадна улсын өндөр цолтой олон шилдэг бөхчүүд бүртгүүлснээрээ онцлог болж байна.
Бай шагнал ба бүртгүүлсэн шилдэг бөхчүүд
Баяр наадмыг зохион байгуулах комиссоос түүхт 50 жилийн ойн бөхийн барилдааны түрүү бөхийг автомашинаар, үзүүрлэсэн бөхийг орон сууцаар байлахаар шийдвэрлэжээ.
Тус барилдаанд барилдахаар бүртгүүлсэн улсын цолтой бөхчүүд:
- Дархан аварга: Н.Батсуурь
- Улсын арслан: Ц.Содномдорж, Э.Оюунболд, Б.Бат-Өлзий, Э.Батмагнай
- Улсын гарди: М.Лхагвагэрэл
- Улсын заан: Н.Жаргалбаяр, С.Сүхбат, Д.Хүдэрбулга, Л.Энхсаруул, Д.Алтанцоож
- Улсын харцага: Г.Ганхуяг, Ө.Батсуурь, Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнхжаргал
