HomeШинжлэх ухаан ба технологиЦахим орчинд хүүхэд хамгаалах шинэ хуулийн төслийг хэлэлцэж байна

Цахим орчинд хүүхэд хамгаалах шинэ хуулийн төслийг хэлэлцэж байна

Өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 02-ны өдөр “Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг өрнөж байна. Уг хэлэлцүүлгээр цахим орчинд бага насны хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс хэрхэн хамгаалах, эрх зүйн ямар зохицуулалт хийх талаар салбарын мэргэжилтнүүд болон тал талын байр суурийг нэгтгэн сонсож байгаа юм. Судалгаанаас үзэхэд 13-аас доош болон 13-16 насны өсвөр үеийнхэн өдөрт дунджаар 4-6 цагийг нийгмийн сүлжээнд өнгөрүүлж байгаа нь тулгамдсан асуудал болоод байна.

Шинээр боловсруулж буй хуулийн төсөл нь хүүхдийг цахим дарамт, зохисгүй контентоос хамгаалахаас гадна тэдний аюулгүй зорчих эрхийг хангахад чиглэжээ. “Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төслийн үндсэн зорилтуудыг дараах байдлаар тодорхойлж байна.

  • Нийгмийн сүлжээний орчинд хүүхдийг учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах
  • Цахим платформ дахь хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах
  • Хүүхдийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэх

Одоогийн байдлаар 13-аас доош насны хүүхдүүдийн 90 хувь нь нийгмийн сүлжээг ямар нэг байдлаар идэвхтэй ашиглаж байна гэсэн тоо баримт гарчээ. Бяцхан хэрэглэгчид өөрсдийн насаа хуурамчаар оруулж Фэйсбүүк, Инстаграм, Х болон ТикТок зэрэг платформуудад хаяг нээн нэвтэрч байгааг хуулийн хүрээнд технологийн аргаар эрс хязгаарлахаар төлөвлөсөн байна. Шинэ зохицуулалтаар 13-аас доош насныхны нийгмийн сүлжээний хэрэглээг бүрэн хориглох бөгөөд 13-16 насныханд тусгай технологийн хамгаалалт, шүүлтүүр хийхээр тусгажээ. Түүнчлэн энэ насны ангилалд багш, эцэг эхийн зүгээс тавих хяналтын механизмыг хэрхэн сайжруулахыг давхар судалж байгаа аж.

Хуулийн төслийг боловсруулах шатанд хүүхдүүдээс өөрсдөөс нь санал асуулга авахад нэгэн чухал дуу хоолой илэрсэн байна. Тэд баяр ёслолын мэндчилгээ, элдэв уулзалт, уралдаан тэмцээн, олимпиадын мэдээ зэрэгт өөрсдийнх нь гэрэл зураг болон дүрс бичлэгийг зөвшөөрөлгүйгээр нийтэлж байгаад сэтгэл дундуур, гомдолтой явдгаа илэрхийлжээ. Энэ нь хүүхэд гэлтгүй хувь хүний нууц, хувийн орон зайг цахим орчинд хүндэтгэх шаардлагатайг харуулж буй бөгөөд шинэ хуулиар эдгээр харилцааг ч mөн нарийвчлан зохицуулах юм байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд