Мягмар, 2 сар 3, 2026
HomeСпортГавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли”-гийн түүхэн амжилтаа тэмдэглэлээ

Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли”-гийн түүхэн амжилтаа тэмдэглэлээ

Саудын Арабын элсэн цөлд 15 хоногийн турш үргэлжилсэн дэлхийн хамгийн хүнд хэцүү, алдартай уралдаан болох “Дакар Ралли-2026” өндөрлөж, Монголын баг тамирчид түүхэн амжилттай эх орондоо ирсэн билээ. Энэхүү амжилтыг хуваалцах, баяр хүргэх “Хүндэтгэлийн үдэш” арга хэмжээ 2026 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр “Тоёото Топ Моторс” төвд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

“Тал нутгаас Дакарт” төслийн хүрээнд хурд хүчээ сорьсон Гавьяат тамирчин Э.Халиунболд 48 дахь удаагийн Дакар уралдаанд нийлбэр дүнгээр 16 дугаар байр, “Ралли-2” ангилалд 6 дугаар байрт шалгарсан юм. Энэ нь Ази тив төдийгүй Монгол Улсын хэмжээнд мотоциклын төрлөөр гаргасан хамгийн өндөр үзүүлэлт болж түүхэнд бичигдлээ. Түүнчлэн тэрбээр анх удаа оролцогчдоос шилдгээр тодорч, “Best Rookie” буюу Шилдэг шинэ тамирчны гуравдугаар байрны цомыг хүртсэн юм.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Сангийн сайд Б.Жавхлан тэдний албаны хүмүүс болон автомото спортын үе үеийн зүтгэлтнүүд оролцов. Сайд Ч.Ундрам тамирчдад баяр хүргэж, цаашид энэ спортыг бодлогоор дэмжихээ илэрхийлсэн бол Э.Халиунболд түүхэн уралдаанд өмсөж уралдсан өмсгөлөө сайдад дурсгал болгон бэлэглэжээ.

Уулзалтын үеэр Э.Халиунболд болон төслийн удирдагч Э.Ууган-Эрдэнэ нар 7,600 км үргэлжилсэн 13 гарааны туршид тохиолдсон адал явдал, элсэн манхны дундах сорилтууд болон амжилтынхаа нууцаас хуваалцсан юм. Дэлхийн 190 гаруй орны 1.5 тэрбум хүн шууд дамжуулалтаар үзэж сонирхсон энэхүү “Автомото спортын олимп”-д залуу тамирчин П.Мөрөн мөн амжилттай оролцож, 29 дүгээр байрт шалгарсан нь Монголын баг энэ жил ямар өндөр түвшинд бэлтгэгдсэнийг харууллаа.

Нийт 800 гаруй тамирчин, 500 орчим техник хэрэгсэл өрсөлдсөн Дакар уралдаанаас ийм өндөр амжилт авчирна гэдэг нь Монголын тамирчдын ур чадвар, тэсвэр тэвчээр дэлхийн дээд түвшинд хүрсний илрэл юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд