Илон Маск ChatGPT чат-боттой харилцсаны дараа хэрэглэгчид амиа хорлосон тухай мэдээллүүд гарсантай холбогдуулан уг хэлний загварыг ашиглахаас татгалзахыг уриалав. Энэ тухай Mongolnews24.com мэдээллээ.
“Ойр дотны хүмүүстээ ChatGPT ашиглахыг бүү зөвшөөр” гэж тэрээр X хуудсандаа бичжээ.
Маск ийнхүү тайлбарлахдаа ChatGPT ашиглах нь өсвөр насныхныг оролцуулаад есөн хэрэглэгч амиа алдсантай холбоотой гэсэн нийтлэлийг иш татсан байна. Үүний таван тохиолдолд нь чат-боттой харилцсан нь хэрэглэгчийг амиа хорлоход хүргэсэн гэж үзэж байгаа аж.
2022 онд Америкийн OpenAI компани хэрэглэгчидтэй харилцан ярианы хэлбэрээр харилцах чадвартай ChatGPT үйлчилгээг танилцуулсан билээ. Тус чат-бот нь тодруулах асуултад хариулах, алдаагаа хүлээн зөвшөөрөх, буруу таамаглалыг няцаах, зохисгүй хүсэлтээс татгалзах чадвартай юм.
