Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Швейцарын Давосын чуулга уулзалтыг төлөвлөсөн хугацаанаасаа өмнө орхин явлаа. Үүний гол шалтгаан нь тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ганцаарчилсан уулзалт хийхээр тохиролцож чадаагүйтэй холбоотой болохыг Politico сонин мэдээлсэн байна. Макрон өмнө нь Трампыг Парис хотноо хүлээн авч уулзахаар урьж байсан боловч ийнхүү Давост нүүр тулж чадсангүй.
Дональд Трамп Парис руу явах урилгаас татгалзаад зогсохгүй Макроны засаглалын талаар нэлээд хатуу байр суурь илэрхийлжээ. Тэрээр Макроныг удаан тэсэхгүй, удахгүй эрх мэдлээсээ сална хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн Трамп өөрийн олон нийтийн сүлжээгээр дамжуулан Макроноос ирсэн нууц зурвасыг ил болгосон бөгөөд уг зурваст Макрон “Их долоо” (G7)-гийн уулзалтыг Парист зохион байгуулж, ОХУ-ыг урих санал гаргасан байсан юм.
