Ням, 1 сар 11, 2026
HomeШоу бизнесМикки Руркийн гадаад төрх шүтэн бишрэгчдийг нь цочирдуулав: Тэрээр үсээ хусаж, эрс...

Микки Руркийн гадаад төрх шүтэн бишрэгчдийг нь цочирдуулав: Тэрээр үсээ хусаж, эрс туржээ

Холливудын алдарт жүжигчин Микки Руркийн сүүлийн үеийн гэрэл зургууд олон нийтийн сүлжээнд ихээхэн шуугиан тарьж байна. Daily Mail хэвлэлийн папарацциуд түүнийг гэрийнхээ гадаа хоолны хүргэлт авч байх үед нь дурандаа буулгасан бөгөөд эдгээр зургууд дээр жүжигчнийг танихын аргагүй болсон байсан нь шүтэн бишрэгчдийг нь түгшээгээд байгаа юм.

Жүжигчин маш их жин хасаж, цонхигор харагдах болсноос гадна өөрийн өтгөн үсээ бүрмөсөн хусаж, халзан болсон байна. Хэвлэлийнхэн жүжигчний төлөөлөгчдөөс тайлбар хүссэн боловч одоогоор ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй байна.

Холливудын хамгийн царайлаг эрчүүдийн нэгд тооцогддог байсан түүний ийнхүү өөрчлөгдсөн шалтгааныг ойрын эх сурвалж нь түүний өнгөрсөн амьдралын хэв маягтай холбон тайлбарлажээ. Микки олон жилийн турш “рок од” шиг амьдарч, согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж ирсэн нь түүний гадаад төрхөнд нөлөөлсөн гэж инсайдер мэдээлсэн байна.

Үүнээс гадна олон удаагийн гоо сайхны хагалгаа нь түүний төрхөнд гүн мөрөө үлдээсэн бөгөөд Холливудын киноны нүүр хувиргалтгүйгээр түүнийг бодит байдал дээр ийм байдалтай харах нь гайхах зүйл биш гэдгийг эх сурвалж онцолжээ. Микки Рурк одоо 73 настай бөгөөд саяхан байрны түрээсийн өр төлбөрөөсөө болж гэрээсээ хөөгдөх аюулд орсон тул хандив цуглуулж эхэлсэн билээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд