БНСУ-ын Прокурорын газраас тус улсын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд төрийн эргэлт хийхээр оролдсон эрүүгийн хэргүүдийн нэг болох шүүн таслах ажиллагаанд саад учруулсан хэрэгт нь холбогдуулан 10 жилийн хорих ял оноох санал гаргалаа.
Mongolnews24.com-ийн мэдээлснээр, “Yonhap” агентлаг энэ тухай мэдээлжээ. Сөүл хотын Төв дүүргийн шүүхэд болсон эцсийн шатны хэлэлцүүлгийн үеэр ялын саналыг ийнхүү танилцуулсан байна.
Хэргийн дэлгэрэнгүй:
Прокурорын зүгээс Юн Сок Ёлийг дараах үндэслэлүүдээр буруутгаж байна:
- Цэргийн байдал: 2024 оны 12 дугаар сард цэргийн байдал тогтоохыг оролдсон.
- Мөрдөн байцаалтад саад учруулсан: Баривчлах ажиллагааг эсэргүүцэж, мөрдөн байцаалтын явцад саад хийсэн.
- Эрх зөрчсөн: Хэлэлцүүлэгт уригдаагүй Засгийн газрын есөн гишүүний эрхийг зөрчсөн.
- Баримт устгасан: Цэргийн байдал тогтоох тунхаглал цуцлагдсаны дараа холбогдох баримт бичгийг устгасан.
Энэ нь ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийн эсрэг үүсгэсэн дөрвөн эрүүгийн хэргийн зөвхөн нэг нь юм. Түүнд холбогдох хамгийн гол хэрэг нь “зэвсэгт үймээн самууныг удирдсан” гэх буруутгал бөгөөд одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байна.
Шүүх уг хэргийн шийдвэрийг 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр буюу түүний баривчлах хугацаа дуусахаас хоёр хоногийн өмнө гаргахаар төлөвлөжээ.
