Лхагва, 12 сар 24, 2025
HomeЭдийн засаг“Улаанбаатар метро” төслийн II шатны тендер албан ёсоор эхэллээ

“Улаанбаатар метро” төслийн II шатны тендер албан ёсоор эхэллээ

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарласныг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Албаныхны тооцоолсноор бүтээн байгуулалтын ажлыг 2026 онд багтаан эхлүүлэх зорилт тавьсан байна. Хоёрдугаар шатанд нэгдүгээр шатанд саналаа ирүүлсэн Монгол, БНСУ, Их Британи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад зэрэг долоон улсын 27 аж ахуйн нэгж өрсөлдөнө.

Ашиглалтад орвол хугацаа, бизнес, ажлын байр дээр өөрчлөлт авчирна

Төслийг хэрэгжүүлж дууссанаар нийтийн тээврээр 45 минут зарцуулдаг зарим чиглэлийн зорчилтыг 15 минут болтол богиносгоно гэж үзжээ. Мөн нэг өртөөнд дунджаар 10 орчим жижиг, дунд бизнес ажиллах боломжтой бөгөөд нийт өртөөнүүдийн хэмжээнд 150–200 ЖДБ эрхлэгч үйл ажиллагаа явуулна гэж албаныхан мэдээлсэн байна. Үүнтэй уялдан 150 мянга орчим ажлын байр бий болно гэсэн тооцооллыг ч танилцуулжээ.

Ташрамд, “Улаанбаатар метро” төслийн эдийн засаг, инженерчлэл, хот төлөвлөлтийн үндэслэл болсон ТЭЗҮ-ийг төслийн менежментийн зөвлөхөөр ажиллаж буй БНСУ-ын “Духуа Инженеринг” тэргүүтэй түншлэл бүрэн шинэчлэн боловсруулж, холбогдох байгууллагуудаар үе шаттай хэлэлцүүлэн баталгаажуулсан байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд