Монголын Үндэсний сагсан бөмбөгийн дээд лигт өрсөлддөг “Сэлэнгэ Бодонс” баг өнгөрсөн жил NBA-ын од тоглогч Демаркус Казинсыг багтаа элсүүлж, спортын ертөнцөд томоохон дуулиан тарьсан билээ. Тус баг лигт түрүүлж, улмаар Зүүн Азийн Аваргуудын лигт өрсөлдөх зорилго тавьсан ч өнгөрсөн улиралд аваргын цом өргөж чадаагүй юм. Гэсэн хэдий ч тэд энэ улиралд Казинсыг дахин багтаа нэгтгэхээ албан ёсоор мэдэгдээд байгаа.
Казинсын баталгаа ба Энх-Оргилын баяр
Казинс одоогоор АНУ-д ESPN телевизэд спортын аналистаар ажиллаж байгаа тул сагсан бөмбөг сонирхогчдын дунд түүнийг “Монголд эргэж ирэхгүй байх” гэсэн таамаглал хүчтэй байсан. Гэвч тэрээр холимог тулаанч Б.Энх-Оргил тулаанаа хийсний дараа буюу өчигдөр өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан энэхүү таамаглалд хариулт өглөө.
Тэрбээр өөрийн цахим хаягтаа: “Баяр хүргэе. Дайчид Мориндоо! Дөлгөөнөө хамтдаа энэ чанга залуугийн аваргыг Монголд тэмдэглэнэ шүү”.
хэмээн бичсэн нь түүнийг Монголд ирэх нь тодорхой болсныг илтгэж байна. Казинс дээд лигийн Плей-оффын тоглолтууд эхлэх үеэр “Сэлэнгэ Бодонс” багтайгаа нэгдэхээр төлөвлөжээ.
