Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаа энэ сарын 12-р сарын 08-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Дуудлага худалдаа нь өдөрт гурван удаа буюу 10:00, 11:00, 14:00 цагуудад явагдана.
Дуудлага Худалдаанд Оролцох Зөвлөмж ба Журам
Иргэн та дараах зөвлөмжүүдийг дагаж дуудлага худалдаанд амжилттай оролцоно уу.
- Бэлтгэл: Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө системд нэвтэрч, бэлэн байдлаа хангасан байх шаардлагатай. Мөн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээний найдвартай байдлыг шалгаж, хангаж ажиллана.
- Ялагч тодрох нөхцөл: Үнийн санал өгснөөс хойш 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.
- Ялагч болсны дараах үүрэг:
- Ялагч болсноос хойш 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) бүрэн төлөх.
- Төлбөр төлснөөс хойш ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд заавал зүүсэн байх.
- Дэнчингийн буцаан олголт: Төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.
- Ялагдал: Дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө нь таны төлбөр төлсөн данс руу ажлын 7-10 хоногт багтаан буцаж орно.
