“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу шаардагдах нийтийн тээврийн үйлчилгээг 24 цагийн горимоор бүрдүүлж байгаа бөгөөд хотын төвөөс шууд очих гурван үндсэн чиглэл ажиллаж байна. Эдгээр нь Х:19, Х:20, ШҮ:4 чиглэлүүд бөгөөд бүгд олон улсын стандартын шаардлага хангасан том оврын автобус ашигладаг.
Одоогоор үйлчилж буй чиглэлүүд
- Х:19 – “Сүхбаатарын талбай – Чингис хаан ОУНБ”
- Х:20 – “5 шар – Чингис хаан ОУНБ”
- ШҮ:4 – “Сүхбаатарын талбай – Чингис хаан ОУНБ” (шөнийн чиглэл)
Доорх мэдээллээр чиглэл тус бүрийн очих, явах цаг, зорчих төлбөрийг харна уу.
Х:19 чиглэл
Маршрут: Сүхбаатарын талбай – Төв цэнгэлдэх хүрээлэн – Яармаг 1-р зогсоол – Буянт-Ухаа спорт цогцолбор – “Чингис хаан” ОУНБ.
Тариф: Насанд хүрэгчид – 15 000₮, хүүхэд – 7 000₮.
Нисэх буудалд ирэх цагууд
07:25, 08:00, 09:00, 09:30, 10:30, 11:25, 12:00, 13:00, 13:30,
14:30, 15:25, 16:00, 17:00, 17:30, 18:30, 19:25, 20:00, 21:00,
21:30, 22:30.
Сүхбаатарын талбайд буцаж ирэх цагууд
05:35, 09:35, 10:10, 11:10, 11:40, 12:40, 13:35, 14:10, 15:10,
15:40, 16:40, 17:35, 18:10, 19:10, 19:40, 20:40, 21:35, 22:10,
23:10, 23:40, 24:40.
Нисэх буудлаас хот руу гарах цагууд
04:05, 08:05, 08:40, 09:40, 10:10, 11:10, 12:05, 12:40,
13:40, 14:10, 15:10, 16:05, 16:40, 17:40, 18:10, 19:10,
20:05, 20:40, 21:40, 22:10, 23:10.
Сүхбаатарын талбайгаас нисэх буудал руу гарах цагууд
05:55, 06:30, 07:30, 08:00, 09:00, 09:55, 10:30, 11:30,
12:00, 13:00, 13:55, 14:30, 15:30, 16:00, 17:00, 17:55,
18:30, 19:30, 20:00, 21:00.
Х:20 чиглэл
Маршрут: 5 шар – Буянт-Ухаа спорт цогцолбор – Архивын ерөнхий газар – “Чингис хаан” ОУНБ.
Тариф: Насанд хүрэгчид – 10 000₮, хүүхэд – 5 000₮.
5 шар буудалд ирэх цагууд
08:50, 12:10, 13:50, 15:30, 18:50, 22:10.
Нисэх буудалд ирэх цагууд
07:00, 10:20, 13:40, 17:00, 22:20.
5 шар буудлаас нисэх рүү гарах цагууд
05:50, 09:10, 12:30, 15:50, 19:10.
Нисэх буудлаас 5 шар руу гарах цагууд
07:40, 11:00, 14:20, 16:00, 17:40, 21:00.
ШҮ:4 шөнийн чиглэл – шинэчилсэн цагийн хуваарь
ШҮ:4 чиглэл нь “Сүхбаатарын талбай – Чингис хаан ОУНБ” хооронд шөнийн цагт зорчих иргэдэд зориулсан нэмэлт үйлчилгээ юм. Насанд хүрэгчид 15 000₮, хүүхэд 7 000₮-өөр зорчино.
Сүхбаатарын талбайгаас нисэх буудал руу гарах шинэ цагууд
- 23:05
- 02:05
“Чингис хаан” ОУНБ-д ирэх цаг
- 24:10
- 03:10
Нисэх буудлаас хот руу буцах цаг
- 24:50
Сүхбаатарын талбайд буцаж ирэх цаг
- 01:55
Иргэд нийтийн тээврийн дээрх чиглэлүүдэд бүх төрлийн карт ашиглан төлбөрөө төлөх боломжтой. Мөн UBCARD аппликейшнаар дамжуулан нисэх буудлын автобусны суудлаа зорчихоосоо гурван өдрийн өмнө онлайнаар урьдчилан захиалж болохыг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
