БНСУ-ын Ульсан хотод зохион байгуулагдсан уламжлалт харвааны дэлхийн цомын тэмцээнд Монгол Улсаас 40 тамирчин оролцож, хоёр алтан болон нэг хүрэл медаль хүртэв. Тус тэмцээн 30, 70, 90, 145 метрийн зайд ганцаарчилсан болон багийн төрлөөр явагдсан юм.
Монголын тамирчдаас Аймгийн онч харваач, спортын мастер, уламжлалт харвааны улсын мэргэн Б.Ганзориг 30 болон 70 метрийн зайд түрүүлж, хошой алтан медаль хүртэн, бүх зайн нийлбэр дүнгээр гран при шагналын эзэн болов.
Харин эмэгтэйчүүдийн 90 метрийн зайд үндэсний сурын спортын мастер Б.Отгонжаргал амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ.
Монголын харваачид ийнхүү уламжлалт харвааны дэлхийн тайзнаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж, бахархам амжилт гаргалаа.
