Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 240 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга ашиглалтад орлоо. Энэхүү барилгыг улсын төсвийн хөрөнгөөр “РСТ” ХХК гүйцэтгэсэн байна.
Шинэ сургуулийн барилга нь орчин үеийн сургалтын орчны шаардлагыг хангасан бөгөөд сурагчдын сурах, хөгжих нөхцөлийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм.
Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр шалгаж, албан ёсоор ашиглалтад хүлээн авсан байна.
