Даваа, 10 сар 27, 2025
HomeСпорт“The MongolZ” багийн тарьсан 100 мянган модыг сансраас харах боломжтой

“The MongolZ” багийн тарьсан 100 мянган модыг сансраас харах боломжтой

Цөлжилтийн эсрэг Монголын eSport багийн санаачилга

Цахим спортын “The MongolZ” баг Монгол орны цөлжилттэй бүс нутагт 100 мянган хайлаас мод тарих экологи, нийгмийн ач холбогдолтой төслийг хэрэгжүүлж байна. Тэд “Шамбала Инженеринг Кампус” компанитай хамтран Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ар цацын ус орчимд “The MongolZ #1” нэртэй төгөл байгуулах юм.
Багийнхан өнгөрсөн дөрөвдүгээр сард уг санаачилгыг зарлаж байсан бол саяхан “Амлалтаа биелүүлэхээр зорьж байна, бэлтгэл ажил ид дундаа” хэмээх мэдээгээ нийтэлжээ.

Байгаль хамгаалалд хувь нэмэр оруулсан шинэлэг төсөл

“The MongolZ” багийн төгөлд тарьж буй тарваган хайлаас (Ulmus pumila) нь говийн хуурай, эрс тэс уур амьсгалд тэсвэртэй мод бөгөөд 8–12 метр өндөр ургаж, 100–200 жил насалдаг байна. Төслийн хүрээнд мод худалдан авсан хүн бүр өөрийн нэрийн модны гэрчилгээ, жил бүрийн ургалтын тайлан, зураг авах эрхтэй байх аж.
Моддын арчилгаа, усалгаа, нөхөн тарилт, хяналт хамгаалалтыг мэргэжлийн баг таван жилийн хугацаанд гүйцэтгэнэ.
Энэхүү “The MongolZ #1” төгөл нь сансраас хүртэл харагдахуйц байгальд ээлтэй бүтээн байгуулалт байх бөгөөд Зүүн Азийн хэмжээнд газар авч буй түйрэн, цөлжилтийн эсрэг тэмцэлд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.

Одоогоор “The MongolZ” багийнхан Хятадын Чэндү хотод 11 дүгээр сарын 3–9-нд болох “IEM Chengdu 2025” тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

article 185c948c a166 4c68 b024 05784f77b2ad
article 3b43c67e 55d8 4057 a1eb 3712b950393a
article 2fb3cced 47dc 4b5b 8742 29841c967841
article 4eaa9781 b66e 431b 90b0 1b2b98208443
article 6224e90d 6040 4805 879f 7c5e972a5074
article 53400cbc ccea 4575 b174 a172e3aefe67
article ce9ddf3e 3cac 4c3a a862 85b14a3ee1c8

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд