Ням, 10 сар 26, 2025
HomeОлон улсын мэдээСудлаачид: сошиал хэрэглээ хүүхдийн оюуны хөгжилд сөргөөр нөлөөлж байна

Судлаачид: сошиал хэрэглээ хүүхдийн оюуны хөгжилд сөргөөр нөлөөлж байна

9–13 насны хүүхдүүдийн сошиал сүлжээнд өнгөрүүлж буй хугацаа нэмэгдэхийн хэрээр тэдний ой тогтоолт, үгийн сан, унших чадвар зэрэг когнитив (оюуны) ур чадвар буурч байна. Энэ талаар Medical Xpress сэтгүүл JAMA-д нийтлэгдсэн судалгаанд үндэслэн мэдээлжээ.

6,554 өсвөр насныхныг хамруулсан энэхүү судалгаагаар сошиал сүлжээнд хамгийн их цаг зарцуулдаг хүүхдүүд хамгийн муу дүн үзүүлсэн байна. Судалгаанд оролцогчдын дундаж нас 9–13 байсан бөгөөд тэд өдөрт дундажаар 5.5 цагийг дэлгэцийн өмнө өнгөрөөдөг, үүний ихэнхийг сошиал платформуудад зарцуулдаг аж.

Судлаачдын үзэж буйгаар, сошиал сүлжээ нь идэвхтэй оролцоо шаарддаг (мэдээ унших, мэдэгдэл шалгах, харилцах гэх мэт) тул тархины мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах хэсгийг хэт ачаалдаг, энэ нь оюуны ядаргааг үүсгэдэг байна.

Судалгааны аргачлал

Эрдэмтэд Adolescent Brain Cognitive Development (ABCD) хөтөлбөрийн мэдээллийг ашигласан бөгөөд уг хөтөлбөр нь АНУ-ын 21 судалгааны төвд хүүхдийн тархины хөгжил болон когнитив чадварыг олон жил судалдаг.

  • Судалгаанд оролцогчдын 51.1% нь хөвгүүд, 48.9% нь охид байв.
  • Судалгааны үе шат:
    • 2016–2018: Суурь түвшин (9–10 нас)
    • 2017–2019: Эхний жил
    • 2018–2020: Хоёр дахь жил

Сошиал хэрэглээний хэв маягийг группийн траекторийн загварчлалаар ангилж, гурван бүлэгт хуваасан:

  1. 57.6% – сошиалд бараг ордоггүй
  2. 36.6% – хэрэглээгээ аажмаар нэмэгдүүлдэг
  3. 5.8% – байнгын өндөр идэвхтэй хэрэглэгчид

Когнитив чадварын дүн

NIH Toolbox Cognition Battery тестийг ашиглан хүүхдүүдийн унших чадвар, ой тогтоолт, мэдээлэл боловсруулах хурд, үгийн санг үнэлжээ. Үр дүнгээс үзэхэд:

  • Сошиалд хамгийн их цаг зарцуулдаг хүүхдүүд ой тогтоолт болон хэлний чадварын тестүүдэд хамгийн муу үр дүн үзүүлсэн байна.
  • Энэ бүлгийн хүүхдүүдийн танин мэдэхүйн хөгжил илүү удаан явагдаж байсан нь тогтоогджээ.

Судлаачид анхааруулж буйгаар, бага наснаас хэт их сошиал хэрэглээ нь оюуны хөгжилд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Хүүхдийн дэлгэцийн хэрэглээг хязгаарлах, офлайн харилцаа болон оюуны идэвхийг дэмжих нь эрүүл тархины хөгжилд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд