OpenAI-ийн шинэ Atlas нэртэй ухаалаг браузерийн танилцуулгаас хойш Google компанийн зах зээлийн үнэлгээ 100 тэрбум ам.доллараар буурч, хувьцааны үнэ 4%-иар унасан байна.
OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Альтман танилцуулсан Atlas нь ChatGPT-ийн технологид суурилсан интерактив туслах браузер юм. Тэрээр хэрэглэгчийн асуултад шууд, нэг хариултаар хариулах зарчим дээр ажилладаг бөгөөд энэ нь зар сурталчилгаа болон гадны холбоос руу дарах шаардлагыг үгүйсгэдэг.
Atlas нь дараах чадвартай:
- мэдээлэл хайх
- текст үүсгэх
- саммари буюу товч агуулга гаргах
- хүснэгтэн мэдээлэл боловсруулах
OpenAI-ийн шинэ бүтээгдэхүүн зарлагдсаны дараа Alphabet (Google-ийн эх компани)-ийн хувьцаа унаж, 100 тэрбум ам.долларын үнэлгээ алджээ. Энэ нь компанийн сүүлийн жилүүдийн хамгийн том нэг өдрийн уналт гэж шинжээчид тэмдэглэж байна.
Atlas-ийн боломжууд ба нэвтрэлт
Atlas одоогоор macOS хэрэглэгчдэд нээлттэй байгаа бөгөөд тун удахгүй iOS, Android, болон Windows хувилбарууд гарахаар төлөвлөгдөж байна.
Мөн хөгжүүлэгчид Atlas-ийг имэйл клиентууд болон Google Sheets зэрэг үйлчилгээтэй гүнзгий интеграц хийх боломжтой болгож өгөхөө мэдэгджээ.
