Дэлхийд нэр хүндтэй Netflix компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл “Physical 100” реалити шоу энэ удаад “Physical Asia” нэрийн дор зохион байгуулагдаж, анх удаа Монголын тамирчид оролцож буй нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Өнөөдөр Netflix-ийн албан ёсны цахим хуудсаар нэвтрүүлэгт оролцох багуудыг танилцуулж, нээлтийн товыг энэ сарын 28-нд хэмээн зарлав.
Монголын багийн бүрэлдэхүүн:
- Монгол Улсын арслан Б.Орхонбаяр
- Холимог тулаанч Б.Энх-Оргил
- 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн
- Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн
- Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн
- Монгол Улсын гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир
Энэхүү шоу нь 100 оролцогч 300 сая воны шагналын төлөө хүч чадал, тэсвэр, авхаалж самбаагаа сорьдог өрсөлдөөнт реалити нэвтрүүлэг юм.
“Physical 100” шоу анх 2023 онд “Squid Game” цувралаас санаа авч бүтээгдсэн бөгөөд эхний улиралд 77 эрэгтэй, 23 эмэгтэй оролцож байв. Харин өнгөрсөн жил 72 эрэгтэй, 28 эмэгтэй тамирчин өрсөлдсөн юм.