Баасан, 10 сар 10, 2025
HomeНийгэмХ:8 Найрамдал чиглэлд шинэчлэлт хийж, найман зогсоол нэмэгдлээ

Х:8 Найрамдал чиглэлд шинэчлэлт хийж, найман зогсоол нэмэгдлээ

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зорчигчдын тав тух, хэрэгцээнд нийцүүлэх зорилгоор Х:8 Найрамдал зуслан – 5 шар чиглэлийн автобусны маршрутад өөрчлөлт оруулж, найман шинэ зогсоол нэмж байна.

Энэ өөрчлөлтийн хүрээнд дараах шинэ болон шинэчилсэн зогсоолуудыг бий болгожээ:

  • Шинээр нэмэгдсэн зогсоолууд:
    • “Найрамдал 1-р зогсоол” (зүүн)
    • “Найрамдал 2-р зогсоол” (зүүн)
    • “Найрамдал 4-р зогсоол” (баруун, зүүн)
    • “Найрамдал 5-р зогсоол” (баруун, зүүн)
    • “Найрамдал 7-р зогсоол” (баруун, зүүн)
  • Нэр өөрчлөгдсөн зогсоолууд:
    • “Баянголын ам” (зүүн) → “Найрамдал 1-р зогсоол” (зүүн)
    • “Хаадын зам” (зүүн) → “Найрамдал 2-р зогсоол” (зүүн)
    • “Баянгол дэлгүүр” (баруун, зүүн) → “Найрамдал 3-р зогсоол” (баруун, зүүн)
    • “Биг дэлгүүр” (баруун, зүүн) → “Найрамдал 6-р зогсоол” (баруун, зүүн)

Эдгээр өөрчлөлтүүдийг 2025 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. Иймд зорчигчид шинэчилсэн чиглэлийн дагуу аяллаа төлөвлөхийг анхааруулж байна.

Мөн чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээр Нийтийн тээврийн бодлогын газар мэдээллээ.

image 22
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд