Лхагва, 10 сар 8, 2025
HomeУлс төрЕрөнхий сайдыг огцруулах асуудлыг баасан гарагт хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг баасан гарагт хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэрхэн хэлэлцэх, мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлын талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Тэрбээр хэлэхдээ:

“Одоогийн байдлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, М.Мандхай нарын 50 гаруй гишүүний гарын үсэг бүхий санал ирсэн. Харин УИХ-ын даргатай холбоотой ямар нэгэн албан бичиг ирээгүй байна. Үндсэн хуулийн 33.1-д зааснаар, Монгол Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах санал гаргавал, Улсын Их Хурал уг асуудлыг 3 хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. П.Сайнзориг нарын гишүүдийн санал хуульд заасан бүх шаардлагыг хангаж байна.”

Түүнчлэн тэрээр нэмж хэлэхдээ:
“Ингэснээр баасан гарагт УИХ болон түүний бүтцийн байгууллага болох байнгын хороо, чуулганы хуралдаанд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхлэх эрх нь нээгдэнэ. Харин УИХ-ын даргын асуудал орж ирвэл Дэгийн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж онцоллоо.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд