Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх тав хоногийн (10-р сарын 9–13) цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. 10-р сарын 9–11-ний өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байх төлөвтэй байна. Харин 12–13-нд баруун болон төвийн нутгаар цас, нойтон цас орж, сэрүүсэхийг анхаарууллаа.
Хур тунадасны төлөв:
- 10-р сарын 10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно.
- 10-р сарын 11-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр хур тунадас орно.
- 10-р сарын 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 10-р сарын 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орно.
Салхи:
Ихэнх нутгаар секундэд 6–11 метрийн хурдтай байх бөгөөд 11–13-нд зарим газраар секундэд 14–16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Агаарын температур:
- Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг–Байдраг голын эх, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө -13…-18°C, өдөртөө 0…+5°C.
- Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг–Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлжийн хөндийгөөр шөнөдөө -7…-12°C, өдөртөө +3…+8°C.
- Говийн өмнөд хэсэг, Дорнод–Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2…+7°C, өдөртөө +14…+19°C.
- Бусад нутгаар шөнөдөө -1…-6°C, өдөртөө +8…+13°C байна.
12, 13-нд нутгийн хойд хэсгээр цаг агаар сэрүүснэ.