Монголын өсвөрийн шатарчдын клубүүдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нэрэмжит тэмцээн болох “Азийн бэлтгэл 2025” энэ сарын 20-22-нд болно. Энэхүү тэмцээн нь Азийн сурагчдын аварга шалгаруулах болон Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэл болгож, практик тоглолт хийх томоохон боломж олгодог.
Тэмцээний онцлог
- Нийт 80 тамирчин бүртгүүлэх боломжтой
- Урилгаар шилдэг тамирчид оролцохоор баталгаажсан
- Ирээдүйн тив, олон улсын тэмцээнд хүч үзэх өсвөрийн шатарчдад туршлага хуримтлуулах зорилготой
Урилгаар оролцохоор батлагдсан шатарчид
- Олон улсын мастер Х. Итгэлт
- Олон улсын мастер С. Ган-Эрдэнэ
- Олон улсын мастер С. Чингүүн
- Эмэгтэй олон улсын мастер Б. Мөнгөнзул
Мөн бусад шилдэг шатарчидтай холбоо тогтоон, урилга илгээх ажиллагаа үргэлжилж байна.