Баасан, 10 сар 3, 2025
HomeШоу бизнесЖүжигчин Г.Нарансолонгод төрсөн өдрийн мэнд хүргэе

Жүжигчин Г.Нарансолонгод төрсөн өдрийн мэнд хүргэе

Өнөөдөр Монголын тайз, дэлгэцийн урлагт өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж буй МУСТА, жүжигчин Г.Нарансолонгийн төрсөн өдөр тохиож байна.

Түүнийг үзэгчид “Эмоци” продакшны тайзны бүтээлүүдээс гадна дэлгэцнээ бүтээсэн нам гүм атлаа ухаалаг, үзэсгэлэнтэй дүрүүдээр нь сайн мэднэ. Оюутан ахуй цагаасаа “Х-Түц” продакшнд ажиллаж, алдарт “Сэргээш” жүжгээс эхлэн тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд оролцсон тэрээр өөрийн өнгө төрхтэй олон дүрийг амжилттай бүтээжээ.

Түүний уран бүтээлүүдээс:

  • “Харьд одсон бүсгүйн заяа”
  • “Мөрөөдлийн хөлөг онгоц”
  • “Миний хөрш чөтгөр” зэрэг кинонд бүтээсэн дурлалт бүсгүйн дүрийг үзэгчид онцлон дурсдаг.

Даруу, зөөлөн дүрүүдээс гадна илүү зоригтой, өөрийгөө сорьсон бүтээлүүд ч түүний авьяасыг тодотгосон байдаг. Тухайлбал:

  • “Солонго үүл”
  • “No Rules-2” кинонд бүтээсэн дүрүүд нь өмнөхөөс нь огт өөр шинэлэг өнгө төрхийг харуулжээ.

Жүжигчин Г.Нарансолонго өнөөдөр продакшныхаа залуу уран бүтээлчдэд зөв үлгэр дууриал үзүүлж, шинэ бүтээлүүдээрээ үзэгчдэд бэлэг барьсаар байна.

Түүнд төрсөн өдрийн баярын халуун мэндийг хүргэж, уран бүтээлийн улам их амжилт хүсье.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд