Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны маскотуудыг танилцууллаа. Уг тэмцээн АНУ, Канад, Мексик гурван улсад болох юм.
Хэн маскот болов?
- Мейпл — Канадыг төлөөлсөн лось
- Заю — Мексикийн ягуар
- Клатч — АНУ-ын бэлгэдэл цагаан толгойт бүргэд
Эдгээр дүрүүд нь гурван зохион байгуулагч орны эв нэгдэл, урам зоригийг илэрхийлж, ДАШТ-ий баярын уур амьсгалыг дэлхий даяар түгээх зорилготой.
ДАШТ-2026 тов
- Хугацаа: 2026 оны 6 сарын 11-нээс 7 сарын 19 хүртэл
- Байршил: АНУ, Канад, Мексикийн 16 хот
- Онцлог: Анх удаа 48 шигшээ баг оролцоно (өмнө нь 32 байсан).