2025 оны өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний 13,501 тохиолдол лабораториор батлагдсан байна.
Эмчлүүлж буй болон эдгэрсэн хүмүүсийн байдал
- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй: 10
- Хөнгөн – 5
- Дунд – 5
- Хүнд – 0
- Нэн хүнд – 0
- Гэрээр эмчлүүлж буй: 0
- Эдгэрсэн: 13,480
- Нас барсан: 11
- Хавьталын тоо: 96,794
Насны бүлгээр өвчлөл
- 0–4 нас: 3,098
- 5–9 нас: 1,736
- 10–14 нас: 5,052
- 15–19 нас: 1,680
- 20–24 нас: 400
- 25–29 нас: 533
- 30–34 нас: 325
- 35–39 нас: 258
- 40–44 нас: 206
- 45–49 нас: 121
- 50–54 нас: 51
- 55–59 нас: 9
- 60–64 нас: 18
Урьдчилан сэргийлэхийн ач холбогдол
Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй боловч вакцинжуулалтаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Дархлаажуулалтад бүрэн хамрагдсанаар зөвхөн өөрийгөө бус, бусдыг ч хамгаалах боломжтойг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байна.