2024 оны 9-р сарын 24-нд Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Австралийн Засгийн газрын хооронд Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, гарын үсэг зурахыг зөвшөөрөв.
2024 оны 10-р сард Монгол, Австралийн Иргэний нисэхийн байгууллагууд хоёр талын уулзалт хийж, гэрээний төслийг парафчилж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Энэхүү гэрээ нь хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх хууль эрхзүйн үндсийг бүрдүүлэхээс гадна дотоодын агаарын тээвэрлэгчдэд шинэ чиглэл нээх, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, олон улсын тээвэр, ложистикийн сүлжээнд холбогдох боломж олгоно.
Мөн Австралид суралцаж, ажиллаж, амьдарч буй монгол иргэд болон бизнесийн зорчигч, жуулчдад тээврийн зардлыг бууруулах ач холбогдолтой. Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам гэж үзэж байна.
Энэ маш хэрэгтэй гэрээ болжээ
Шууд нислэгтэй бол үнэхээр амар болно