Нийслэлийн хэмжээнд шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн үнийн судалгаагаар Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна. Тодруулбал:
- Сүхбаатар дүүрэгт 1 м² – 5.40 сая төгрөг
- Хан-Уул дүүрэгт – 4.73 сая төгрөг
- Баянзүрх дүүрэгт – 4.57 сая төгрөг
- Чингэлтэй дүүрэгт – 4.57 сая төгрөг
- Баянгол дүүрэгт – 4.49 сая төгрөг
Харин хамгийн хямд шинэ орон сууц Сонгинохайрхан дүүрэгт байгаа бөгөөд 1 м² нь 3.35 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.
Мөн хуучин орон сууцны зах зээлийн үнэ ч Сонгинохайрханд хамгийн доод түвшинд бүртгэгдсэн бөгөөд 1 м² нь 3.21 сая төгрөгөөр үнэлэгдсэн байна.
Өнөөгийн өндөр үнэтэй нөхцөлд бага орлоготой өрхүүд байртай болох боломж улам хомсдож байгаа тул Засгийн газраас шинэ ипотекийн шалгуур үзүүлэлтүүдийг зарлах гэж буй нь олон иргэний анхаарал, хүлээлтийг төрүүлээд байна.