Цахим спортын шилдэг төлөөлөгчдийн нэг болох “The MongolZ” баг үндэсний бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Эр хүнийг алж болно, ялж чадахгүй” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлажээ.
Уралдааны нөхцөл
- Бүтээлийг 2025 оны есдүгээр сарын 20-ны 23:59 цаг хүртэл хүлээн авна.
- Эсээний урт: 100 ба түүнээс дээш үгтэй байх.
- Хэлбэр: А4 эсвэл А3 цаасан дээр, үндэсний бичгийн хичээнгүй тигээр, хар өнгийн үзгэн балаар гараар бичсэн байх шаардлагатай.
- Оролцогч бүтээл дээрээ хувийн мэдээллээ тодорхой тэмдэглэж, эсээний зургийг өндөр нягтаршилтайгаар авч, “The MongolZ” багийн Discord серверийн хаягт илгээх боломжтой.
Шагналын сан
Тэргүүн байр
- ERKHI MERGEN Jersey
- ERKHI MERGEN Sticker
- Discord Nitro
- The MongolZ Discord server 7,000 XP
- 1 сарын хугацаатай Warchief Role
Дэд байр
- Discord Nitro
- The MongolZ Discord server 5,000 XP
- 1 сарын хугацаатай Warchief Role
Гутгаар байр
- Discord Nitro
- The MongolZ Discord server 3,000 XP
- 1 сарын хугацаатай Warchief Role
Энэхүү уралдаан нь үндэсний бичгийг цахим орчинд түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ залуусын бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготой бөгөөд спорт, соёлын өвийг хослуулж буйгаараа онцлогтой байна.