Microsoft корпораци Windows 10 үйлдлийн системийн дэмжлэгийг 2025 оны 10-р сарын 14-нд бүрмөсөн дуусгавар болгохоор болсноо албан ёсоор мэдэгдлээ. Дэмжлэг дууссаны дараа төхөөрөмжүүд:
- аюулгүй байдлын шинэчлэлт,
- програмын алдааны засвар авахгүй.
Үйлдлийн систем болон суулгасан програмууд хэвийн ажиллах боловч Microsoft-оос ямар нэгэн техникийн туслалцаа үзүүлэхгүй.
Хэрэглэгчдэд санал болгож буй хувилбарууд
Байгууллагуудад зориулан Extended Security Updates нэртэй төлбөртэй үйлчилгээ санал болгож байна. Microsoft дараахийг зөвлөж байна:
- Windows 11 рүү шилжих (StatCounter-ийн мэдээллээр ширээний системийн зах зээлд Windows 11 нь 49.1%-ийг эзэлж байгаа бол Windows 10 нь 45.6%-тай байна).
- Хэрэв төхөөрөмж техникийн шаардлагыг хангаж байвал Windows 365 үүлэн үйлчилгээ ашиглах.