Бямба, 10 сар 4, 2025
HomeОсол хэрэг“Gem mall”-ын хэргийн шүүх хурал: Н.Энхбатад бүх насаар хорих санал гаргав

“Gem mall”-ын хэргийн шүүх хурал: Н.Энхбатад бүх насаар хорих санал гаргав

Өнөөдөр өглөө 09:00 цагаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд “Gem mall” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн гэх хэрэгт холбогдсон Н.Энхбатын шүүх хурал эхэллээ.

Шүүх бүрэлдэхүүн

  • Шүүгчид: Б.Булгантамир, Н.Далайхүү, Г.Энхцэцэг
  • Улсын яллагч: Нийслэлийн прокурор С.Баярмаа

Түүнийг Эрүүгийн хуулийн:

  • 10.1 дүгээр зүйлийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”,
  • 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн”
    гэсэн заалтаар буруутган яллаж байна.

Шүүгдэгчийн мэдүүлэг

Шүүх хуралдааны үеэр Н.Энхбат дараах мэдүүлгийг өглөө:

“Би тэр өдөр эхнэрээ хөнөөх гэж дэлгүүр дээр очоогүй. Хүүхдүүдийнхээ талаар ярилцах гэж очсон. Би эхнэрээ яагаад тэгж хутгалснаа одоо ч санадаггүй. Тэр үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин хоёр, гурван өдөр нойр муутай байсан. Миний цүнхэнд талийгаачид амсуулах гэж авч явсан чихэр, боорцог байсан. Тэр жил орсон байсан учир лам дээр очсон байсан. Тэр хутга бол бидний ажил дээрээ хиам, талх зүсдэг хутга байсан.”

Хохирогчийн талын байр суурь

Хуралдааны үеэр хохирогчийн хүүгийн зүгээс эцэгтээ хандан: “Шорон бол чиний диваажин. Чиний айж явах ёстой хүн бол би. Бурхан биднийг яагаад ийм аавтай болгосон юм бэ гэж үргэлж гайхдаг” хэмээн мэдэгдэв.

Улсын яллагч Н.Энхбатад бүх насаар нь хорих ял оноох саналыг шүүхэд гаргасан байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд