Баянзүрх дүүргийн 8, 11, 12-р хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах зорилгоор М:1Б чиглэлийн замналд өөрчлөлт орууллаа. Өмнө нь:
- М:1Б “Сүхбаатарын талбайн төв зогсоол – Офицеруудын ордон” чиглэлд үйлчилдэг байсан.
Шинэчлэгдсэний дараа:
- М:1Б “Сүхбаатарын талбайн төв зогсоол – Офицеруудын ордон – Ботаник” чиглэлээр зорчигчдод үйлчлэхээр боллоо.
Энэхүү өөрчлөлт 2025 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн мөрдөгдөнө.

Иргэдэд зориулсан мэдээлэл
- Иргэд шинэ чиглэлийн дагуу зорчино.
- Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар авч, шуурхай шийдвэрлэх юм байна.
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар