Сүүлийн хэдэн жилд цахилгаан моторт дугуйнууд болох скүүтер, суррон, мопед зэрэг хэрэгслүүдийн хэрэглээ өсөж, үүнээс болж гарч буй осол гэмтлийн тоо эрс нэмэгдэх байдал ажиглагдаж байна.
2022-2024 оны хооронд Монгол Улс даяар цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэгт холбоотой нийт 887 осол гэмтлийн явдал бүртгэгдсэн байна. Харин 2024 онд улсын хэмжээнд эдгээр хэрэгслүүдээс үүдэлтэй 532 осол гарч, гурван хүн амь насаа алдсан тухай мэдээлэгдэжээ.
2025 он дуусаагүй байхад дээрх тоо 1561-д хүрч, өнгөрсөн оноос гурав дахин өссөн байна. Суррон, скүүтер зэрэгт холбоотой ослоос хүүхдүүд хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол нэмэгдэж байгааг эмч нар онцолж байна. Нийт ослын 60 хувь нь 0-18 насны хүүхдүүдэд тохиолдож байгаа бол үлдсэн хэсэг нь насанд хүрэгчидэд хамаарах байна.