Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж болон жирэмсний, амаржсаны эмнэлгийн хуудсыг бичиж, олгох, баталгаажуулах үйл явцыг аймаг, дүүргийн ялгаа харгалзахгүйгээр цахимаар хянаж баталгаажуулдаг шинэ систем нэвтрүүлжээ.
Өмнө нь хүн амын тоо болон магадлагч эмчийн хүрэлцээнээс хамаарч эмнэлгийн хуудсыг баталгаажуулах ажил тэгш бус, удаашралтай явагддаг байв. Энэ нь зарим иргэн, даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээ саатах нөхцөл үүсгэдэг байсан юм.
Шинэчлэгдсэн цахим зохицуулалтын ачаар:
- Иргэн, даатгуулагчдад үйлчилгээ хурдан, шуурхай хүрэх боломж бүрдэв.
- Магадлагч эмч нарын ачааллыг орон даяар тэнцвэржүүлэх нөхцөл бий болов.
- Эмнэлгийн хуудсыг илүү найдвартай, шуурхай баталгаажуулах боломжтой боллоо.
Ингэснээр үйлчилгээний чанар мэдэгдэхүйц сайжирч, иргэдэд илүү ээлтэй нөхцөл бүрдэж байна.