Бямба, 8 сар 16, 2025
HomeБоловсролНийслэлийн цэцэрлэгийн бүртгэлд 95 мянга гаруй хүүхэд хамрагджээ

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлд 95 мянга гаруй хүүхэд хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын буюу цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 4-нд эхэлсэн бөгөөд хүсэлтүүдийг “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авч байна.

Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 95,628 хүүхэд (нийт хамрагдах ёстой хүүхдийн 70.5%) цахимаар бүртгүүлээд байна. Үүний дотор:

  • 2 настай – 20,951
  • 3 настай – 22,730
  • 4 настай – 25,260
  • 5 настай – 26,687 хүүхэд бүртгэгджээ.

Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 18-ныг дуустал үргэлжлэх бөгөөд 2025–2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах тооцоо гарсан. Үүнээс 135,582 нь нийслэлд хамрагдах бөгөөд насны ангиллаар нь үзвэл:

  • 2 настай – 30,304
  • 3 настай – 31,843
  • 4 настай – 35,698
  • 5 настай – 37,837 хүүхэд байна.

Эцэг эх, асран хамгаалагчдад тавигдах шаардлага:

  1. Өөрийн болон хүүхдийн хаягийн бүртгэл, мэдээллийг шалгаж баталгаажуулах
  2. Хүүхэд өмнөх жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “үргэлжлүүлж явах” эсэх сонголт хийх
  3. Шилжилт хөдөлгөөн хийх тохиолдолд 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд