Лхагва, 8 сар 6, 2025
HomeБоловсрол“Хуваалцъя, найзаа” хандивын аян эхэллээ

“Хуваалцъя, найзаа” хандивын аян эхэллээ

Боловсролын тэгш боломжийг бий болгохын төлөө Кристина Ноблийн Хүүхдийн Сан шинэ хичээлийн жилд бэлтгэн “Хуваалцъя, найзаа” хандивын аяныг эхлүүлж байна. Олон хүүхэд сургуулийн дүрэмт хувцас, үүргэвч, хичээлийн хэрэгсэлгүйгээс болж сургуульдаа явахад бэрхшээлтэй тулгардаг. Таны дэмжлэгээр эдгээр хүүхдүүдэд суралцах боломжийг тэгш олгох боломж бий.

Хэрхэн оролцох вэ?

Та хүүхдийнхээ хэрэглээнээс гарсан, цэвэрхэн, бүрэн бүтэн:

  • Дүрэмт хувцас
  • Үүргэвч
  • Хичээлийн хэрэгсэл

зэргийг хандивлах боломжтой. Мөн мөнгөн хандив өргөснөөр хүүхдийн боловсролыг дэмжих сайн үйлсэд хувь нэмрээ оруулж болно.

Хандив хүлээн авах мэдээлэл:

  • Хугацаа: 2025 оны 7-р сарын 30-наас 8-р сарын 15-ны хооронд
  • Байршил: Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн төв байр
  • Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж, Гэрэл төв, 1-р давхар

Таны хандивын ач холбогдол

Таны оруулсан жижигхэн хувь нэмэр хүүхдүүдийн боловсролын замд том өөрчлөлт авчирна. Хандивласан хувцас, хэрэгсэл болон мөнгөн дэмжлэг нь хүүхдүүдэд сургуульдаа итгэлтэйгээр алхах боломжийг бий болгоно.

Манай хамгийн сүүлийн мэдээг Mongolnews24.com телеграмын сувгаас уншаарай!

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд