Алекси “Aleksib” Виролайнений ахалсан Natus Vincere (NAVI) баг CS2 төрлийн IEM Cologne 2025 тэмцээний шөвгийн наймын тоглолтод The Mongolz багийг 2:0 харьцаагаар буулган авлаа.
- Inferno — 22:18
- Ancient — 13:6
Б.Гарьдмагнай (bLitz)-аар ахлуулсан монголын баг The Mongolz 1xBet-ийн ивээн тэтгэлэгтэй оролцсон бөгөөд тэмцээнээ 5-6-р байраар өндөрлүүлэн, $60,000 ам.долларын шагнал хүртлээ.
Харин NAVI хагас шигшээд шалгарч, Team Spirit багтай тоглоно.
IEM Cologne 2025 нь Германд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт шагналын сан нь 1 сая ам.доллар. Финалын тоглолт нөгөөдөр болно.
