Даваа, 6 сар 9, 2025
HomeУлс төрУИХ-ын гишүүн С.Цэнгүүн Эрчим хүчний яамыг шүүмжлэв

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Эрчим хүчний яамыг шүүмжлэв

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Эрчим хүчний яамны үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр дамжуулан шүүмжиллээ. Тэрээр Тэргүүн Шадар сайд Т.Доржхандын ахалсан эрчим хүчний шинэчлэлийн ажлын хэсэгт ажиллаж байсан ч улсын төсвийн хэлэлцүүлгийн явцад хэвлэл мэдээллийн зардал хэт өндөр байгааг шүүмжлэн, ажлын хэсгээс гарсан билээ.

С.Цэнгүүний байр суурь

Тэрээр өөрийн цахим хуудсандаа дараах зүйлийг онцолжээ:

“Нэлээд ажиглаж хүлээв. Эрчим хүчний реформ дан ганц үнэ нэмэх эсвэл шинэ эх үүсвэр барих асуудал биш. Олон удаа энэ үгийг хэлж байгаа. Үүнд зах зээлийн загварчлал, бүтцийн өөрчлөлт, либералчлал, хууль эрхзүй, техник технологийн шинэчлэлт, автоматжуулалт зэрэг багтана.”

С.Цэнгүүн гурван сарын хугацаанд Эрчим хүчний яамнаас тодорхой шийдэл гаргахыг хүлээсэн ч албан тушаалтнууд нь ямар ч бодит алхам хийгээгүй гэж шүүмжилсэн байна.

Цахилгааны үнийн асуудал ба хэрэглэгчдийн гомдол

  • Нэгдүгээр сарын 22-нд Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ), Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ (УБЦТС)-ний мэргэжилтнүүдийг оролцуулсан шуурхай хурал зохион байгуулсан.
  • Шатлалтай тарифын бодлого гэр хорооллын цахилгаанаар халаалтаа шийдсэн 63,306 айл өрхийн хувьд хүндрэл үүсгэж буйг онцолж, үүнийг эргэн харах саналыг ЭХЗХ-д тавьсан.
  • Шөнийн тарифын хугацааг уртасгах шийдвэр (2024.02 сар) гарсан ч бодит үр дүн авчирч чадаагүй гэж үзэж байна.

Эрчим хүчний шинэчлэлийн хэрэгжилтэд тавьсан шүүмжлэл

С.Цэнгүүн Эрчим хүчний яамны шинэчлэлийн бодлого нь зөвхөн үнэ нэмэх, шинэ эх үүсвэр барих асуудалд төвлөрөөд байгааг шүүмжилж, харин зах зээлийн загварчлал, бүтцийн өөрчлөлт, автоматжуулалт зэрэг цогц шинэчлэл хийх ёстой гэж онцолсон байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд