2025 онд Өмнөд Солонгос Улсад олимпын таеквондогийн нэр хүндтэй “KOREA OPEN” олон улсын тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас “Дархан таэквондо” клубийн тамирчид оролцохоор болсон бөгөөд тэд багш дасгалжуулагч нарын хамтаар тус улсыг зорьжээ.
Монголын бүрэлдэхүүнд оролцож буй тамирчид:
- О. Ган-Эрдэнэ
- А. Хүсэл-Эрдэнэ
- Б. Үүрийнтуяа
- Т. Цолмон
- Б. Энхжин
- Б. Төгсгүн
- А. Амин-Эрдэнэ
Дасгалжуулагчид:
- Ж. Ариунбаяр
- С. Хишигжаргал
Тус тэмцээн нь дэлхийн шилдэг тамирчдыг нэг дор цуглуулдаг, олимпын зэрэглэлийн чухал уралдаан бөгөөд Монголын багийн хувьд ур чадвараа сорих, олон улсын туршлага хуримтлуулах чухал боломж байх болно.