Олон улсын нэр хүндтэй “Торгоны зам” авто ралли энэ сарын 11-ний өдөр ОХУ-ын Эрхүү хотоос албан ёсоор эхэлсэн бөгөөд Эрхүү муж болон Буриадын нутгийг туулсны дараа Монгол Улсын Алтанбулаг боомтоор долдугаар сарын 15-нд нэвтэрчээ.
Дараагийн өдөр буюу долдугаар сарын 16-нд уралдаанд оролцогчид нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн бөгөөд 2025 оны долдугаар сарын 21-ний өдрийг хүртэл Монгол Улсын нутгаар үргэлжилнэ.
Раллигийн Монгол дахь маршрут:
- Хугацаа: 2025 оны 7-р сарын 15–21
- Нийт замын урт: 5,500 км
- Нэвтрэх аймгууд:
- Сэлэнгэ
- Дархан
- Төв
- Дундговь
- Өвөрхангай
- Баянхонгор
- Говь-Алтай
- Ховд
- Баян-Өлгий
Энэ жилийн уралдаанд дараах 12 улсын төлөөлөгчид оролцож байна:
- Оросын Холбооны Улс
- Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
- Канад Улс
- Бүгд Найрамдах Хятад Ард Улс
- Бүгд Найрамдах Латви Улс
- Мексикийн Нэгдсэн Улс
- Бүгд Найрамдах Казахстан Улс
- Туркменистан Улс
- Бүгд Найрамдах Узбекистан Улс
- Бүгд Найрамдах Беларусь Улс
- Швейцарын Холбооны Улс
- Монгол Улс
Эдгээр улсуудаас нийт 837 оролцогч, 306 автомашинтайгаар уралдаанд оролцож байгаа нь тус тэмцээний цар хүрээ, олон улсын ач холбогдлыг илтгэж байна.