2025 оны долдугаар сарын 17, Бархасвадь гараг. Билгийн тооллын 22, дэлгэрүүлэгч одтой, улаагчин гахай өдөр тохиож байна. Өглөөний наран 05:11 цагт мандсан бол оройн нар 20:46 цагт жаргана.
Энэ өдөр туулай жилтнүүд аливаа ажил, үйлд сайн нөлөөтэй гэж үздэг бол луу, хонь, нохой, үхэр жилийнхэнд болгоомжтой хандахыг зөвлөжээ.
Тухайн өдрийн цээрлэвэл зохих зүйлс:
- Архи, согтууруулах ундаа хэрэглэх
- Тамхи татах
- Сэтгэл муутай хүнтэй нөхөрлөх
Харин дараах зүйлсийг хийхэд сайн өдөр гэж үздэг:
- Нялх хүүхдийн хурим найр хийх
- Сүм дуган сэргээх, засах
- Огторгуйн үүдийг боох
- Их хүмүүнтэй уулзах
Газар ухах, худаг гаргах, нохой худалдан авах, гөлөг тэжээх зэрэг нь тааламжгүй үйлд тооцогдох аж.
Сайн цагууд: Үхэр, луу, морь, хонь, нохой, гахай
Аялахад зохистой чиглэл: Зүүн хойш