Ням, 7 сар 27, 2025
HomeСпорт“Улаанбаатарын Гранд Слам-2025” жүдо бөхийн тэмцээн энэ сарын сүүлчээр болно

“Улаанбаатарын Гранд Слам-2025” жүдо бөхийн тэмцээн энэ сарын сүүлчээр болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон улсын жүдо бөхийн “Улаанбаатарын Гранд Слам-2025” тэмцээн энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Одоогийн байдлаар 29 орны 246 тамирчин оролцох хүсэлтээ албан ёсоор илгээжээ. Зохион байгуулагч орны хувьд Монгол Улс жин бүрт дөрөв хүртэлх тамирчин оролцуулах эрхтэй бөгөөд дараах бүрэлдэхүүнтэйгээр үндэсний шигшээ багийн тамирчид барилдахаар төлөвлөгдөөд байна.

Монголын жүдочдын бүрэлдэхүүн:

Эрэгтэй жингүүд:

  • -60 кг:
    Э. Ариунболд
    К. Ёолк
    Э. Сумъяабазар
    Н. Мэндсайхан
  • -66 кг:
    Б. Эрхэмбаяр
    Ё. Басхүү
    Ө. Жанцандорж
    Ө. Бямбасүрэн
  • -73 кг:
    Л. Анхзаяа
    О. Уранбаяр
    Ж. Энхтөр
    Л. Энхдөл
  • -81 кг:
    О. Шинэбаяр
    Г. Батсугар
    Н. Мөнхбаяр
    Г. Түвдэнрэнчин
  • -90 кг:
    Ц. Ган-Эрдэнэ
    Ц. Дагвадорж
    Г. Болор-Очир
    Г. Очирбат
  • -100 кг:
    Б. Хүдэрчулуун
    А. Энхбаяр
    Д. Баярбаясгалан
    А. Мөнх-Эрдэнэ
  • +100 кг:
    Б. Гончигсүрэн
    О. Цэцэнцэнгэл
    Ө. Пэрэнлэйжамц
    Г. Хангарьд

Эмэгтэй жингүүд:

  • -48 кг:
    Г. Наранцэцэг
    Ж. Анударь
    Н. Ундрахбаяр
    А. Мишээл
  • -52 кг:
    Б. Уранзаяа
    М. Нандин-Эрдэнэ
    Ц. Гал-Од
    О. Оюунчимэг
  • -57 кг:
    М. Цэндбазар
    Х. Энхжин
    Л. Сосорбарам
    Г. Ундрал
  • -63 кг:
    Б. Ганхайч
    Х. Маралмаа
    Ц. Сүнжидмаа
    Х. Ариунтунгалаг
  • -70 кг:
    Б. Ням-Эрдэнэ
    Д. Есүй
    С. Лхагвадулам
    У. Анужин
  • -78 кг:
    Ж. Урангоо
    А. Дуламсүрэн
    Э. Буян-Өлзий
    Л. Болор-Эрдэнэ
  • +78 кг:
    А. Адъяасүрэн
    Д. Номинзул
    Э. Энхзул
    Э. Жаргалмаа

“Улаанбаатарын Гранд Слам” бол жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгодог өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг бөгөөд Монголын бөхчүүд эх орондоо олон улсын тавцанд ур чадвараа сорих томоохон боломж гэж үздэг.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд