2025 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Лондоны “Челси” болон Парисын ПСЖ багууд хүч үзнэ. 7-р сарын 9-нд ПСЖ хагас шигшээд “Реал Мадрид”-ыг 4:0-оор бут ниргэж, анх удаа финалд шалгараад байгаа билээ.
Тоглолт хэзээ, хаана болох вэ?
Шийдвэрлэх тоглолт 7-р сарын 14-нд (Даваа гариг) АНУ-ын Нью Жерси мужийн “MetLife Stadium” цэнгэлдэхэд болно. Цэнгэлдэх 82,500 хүний суудалтай бөгөөд 2026 оны ДАШТ-ий финалын тоглолт ч мөн энд зохион байгуулагдана. Монголын цагаар тоглолт 03:00-д эхэлнэ.
Тоглолт хэрхэн өрнөх бол?
“Челси” баг хамгаалалтад тулгуурласан тоглолт өрнүүлж, сөрөг довтолгоогоор ПСЖ-ийн довтолгооны гол тоглогчдыг саатуулах тактик баримтлах төлөвтэй. Харин 1xBet-ийн ивээн тэтгэлттэй ПСЖ баг хагас шигшээд үзүүлсэн амжилтаасаа урамшин тоглолтын хэмнэлийг гартаа авч, бөмбөг эзэмшилт болон бүтээлч довтолгоогоор давуу талаа бий болгохыг зорих юм.
ПСЖ-ийн хувьд “Челси”-гийн улирлын турш хуримтлагдсан ядаргаа, сэтгэлзүйн дарамт, шийдвэрлэх довтолгоонд гардаг алдаа, мөн “Флуминенсе”-ээс огт өөр хэв маягтай багтай тоглож байгаа нь тоглолтын үр дүнд нөлөөлж магадгүй. Гэхдээ ПСЖ-ийн хамгаалалт тогтворгүй байгаа тул “Челси” сөрөг довтолгоогоор боломж гарган гоол хийх бүрэн боломжтой.
Финалд хүрсэн зам:
- “Челси” — “Флуминенсе”-г 2:0-оор хожсон (хоёр гоолыг Жоао Педро оруулсан)
- ПСЖ — “Реал”-ыг 4:0-оор бут ниргэсэн (Фабиан Руис – 2, Дембеле, Рамуш)
“Челси” өмнө нь 2 финалд оролцож, 1 түрүүлж байжээ (2022 онд “Палмейрас”-ийг хожсон). Харин ПСЖ анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-ий финалд шалгарч буй бөгөөд Аваргуудын лигт түрүүлснийхээ дараа УЕФА-гийн чансаагаар эрхээ авч оролцож байна.

Энэ халуун байх болно!
MetLife цэнгэлдэх хүрээлэн нь ийм түвшний тоглолт хийхэд тохиромжтой газар юм