Пүрэв, 7 сар 10, 2025
HomeОлон улсын мэдээАктау хотын тэнгэрт ховор үзэгдэл ажиглагджээ

Актау хотын тэнгэрт ховор үзэгдэл ажиглагджээ

7-р сарын 7-нд Монголын хөрш Казахстан улсын Актау хотын иргэд тэнгэрт сонирхол татам, ер бусын дүрстэй үүлсийг харж гайхширчээ. Энэ үзэгдлийн дүрс бичлэгүүд цахим орчинд хурдацтай тарж, олон нийтийн анхаарлыг татсан байна.

Tengrinews сайтын мэдээлснээр, энэхүү ер бусын байгалийн үзэгдэл нь рулон маягийн үүл (volutus) хэмээх ховор төрлийн үүл байсан аж.

Казахстаны цаг уурын байгууллага “Казгидромет”-ийн мэдээлснээр: “Эдгээр нь урт, хэвтээ, нам байрлалтай, хоолой хэлбэрийн үүл бөгөөд өөрийн тэнхлэгийн дагуу эргэдэг мэт сэтгэгдэл төрүүлдэг. Рулон үүл нь бусад үүлнээс тусгаарлагдсан, давалгаат хөдөлгөөн үүсгэдэг нэгэн төрлийн солитон юм.”

Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар:

  • Энэ төрлийн үүл маш ховор тохиолддог.
  • Гол төлөв хүйтэн фронтын ард үүсдэг.
  • Доош чиглэсэн агаарын урсгал чийглэг агаартай харилцан үйлчилж, түүнийг дээш шахсанаар цилиндр хэлбэртэй үүл үүсдэг.
  • Бусад үүлнүүдтэй холбогддоггүй, өөрөө бие даан оршин байдаг нь түүнийг улам сонирхолтой болгодог.

“Казгидромет” байгууллага энэхүү үзэгдэл 7-р сарын 7-ны өдөр Актау хотод үнэхээр ажиглагдсан болохыг баталжээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд